Шинэчлэн боловсруулсан “Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г танилцууллаа

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурал өчигдөр боллоо. Хуралдааныг Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан зохион байгуулав. Хуралдаанд “Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө” болон нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хийгдэж буй ажлын талаар холбогдох албаныхан танилцууллаа. Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954 оноос боловсруулж, 1963, 1971, 1986, 2002, 2013 онуудад шинэчлэн баталж, дагаж мөрдөж  ирсэн бол Нийслэлийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг 2002 онд анхлан баталж, 2014 онд тодотгожээ. Энэ нь 2003 оноос Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг хэрэгжүүлж ирсэнтэй  холбоотой юм. Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад … Continue reading Шинэчлэн боловсруулсан “Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г танилцууллаа